CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ядуу айлын сурлагатай хүүхдүүд их, дээд сургуульд элсэх нь ихэсчээ

09-04-2017 10:59

 Хятад улс хором мөч бүр хөгжсөөр байна. Энэ нь өдөр тутам өрнөж буй энгийн зүйлсээс гадна орон нутаг болон их, дээд сургуулийн тусгай хөтөлбөрөөр оюутан элсүүлж байгаа бодлогоос илт харагдана. Өөрөөр хэлбэл, төвөөс алслагдсан болон ядуу бүс нутгийн сурагчдад улсын тэргүүлэх их дээд сургуулиудад элсэн, удаан хугацаагаар боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Урьдчилсан статистик мэдээллээр 2017 онд тусгай гурван хөтөлбөрөөр алслагдсан бүс нутаг болон ядуу өрхийн 100 мянган хүүхдийг элсүүлсэн нь өнгөрсөн оныхоос 8500-гаар буюу 9.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, 2017 онд үндэсний хэмжээнд ядуурлыг бууруулах зорилгоор Шиньжяний Уйгарийн өөртөө засах ороны Өмнөд Шиньжяны дөрвөн дүүргийн ойролцоогоор 64 мянган хүүхдийг сургуульд хамруулсан нь 2016 оныхоос 5.6 хувиар нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн тусгай хөтөлбөрөөр мужийн 27 мянган сурагч элсүүлсэн нь өнгөрсөн оныхоос 5.6 хувиар өссөн байна. Мөн их, дээд сургуулиудын тусгай хөтөлбөрт алслагдсан, ядуу өрхийн гэх мэт бүс нутгийн оюутнуудаас гадна орон нутгийн шилдэг нийт 9500 оюутан хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар нэмэгджээ.

Энэхүү шинэчлэлтэй уялдан сайн дурын бүртгэл болон элсэлтийг өөрчлөн сайжруулбал оюутнуудын элсэх боломж улам бүр нэмэгдэн хэмээн үзэж байгаа аж. Хятадын Боловсролын яамнаас баримталж байгаа дараагийн бодлого нь их, дээд сургуульд сайн оюутан бэлтгэх, эдийн засгийн боломж тааруу гэр бүлийн хүүхдийг “Ногоон гарц”-аар сургуульд саадгүй элсэх замыг буй болгох юм.

А.ТУЛГА

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100