CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс олон улсын захиалгаар хиймэл дагуул хөөргөх үйлчилгээг 55 удаа хийжээ

09-01-2017 10:17

 Хятадын Сансар  Судлалын Шинжлэх Ухаан Техникийн Корпорацын Чанчэн компани, Хятадын сансар  судлалын олон улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өнөөг хүртэл олон улсын  захиалгаар хиймэл дагуул хөөргөх үйлчилгээг 55 удаа хийсэн байна гэжээ. 

Хятадын Сансар  Судлалын Шинжлэх Ухаан Техникийн Корпорацын Чанчэн компанийн бүс нутгийн зах  зээл хариуцсан захирал Сы Юань: Хятадын олон улсын худалдааны зориулалттай  сансрын дээд форумд, Хятадын сансрын салбарын олон улсын өрсөлдөх хүч хиймэл  дагуулыг экспортлох, зөөгч пуужингаар хөөргөх үйлчилгээ үзүүлэх болно. XXI зуун  гарснаар Хятадын сансрын салбар хиймэл дагуул хөөргөх үйлчилгээ үзүүлэх ажлыг  гол болгож, Нигери, Пакистан, Белорусс,  Лаос зэрэг оронд хиймэл дагуул хөөргөх үйлчилгээ үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ  зарим орон Хятадын хөөргөх үйлчилгээг авч болохуйц хиймэл дагуул үйлдвэрлэж  байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл,  2016 онд дэлхийд олон улсын хөөргөлтийн захиалга 17 байгаагийн хоёрыг Хятадын  Сансар Судлалын Шинжлэх Ухаан Техникийн Корпорацын Чанчэн компани авсан байна.  Энэ онд өнөөг хүртэл нийт 4 захиалга авсны нэгийг Хятад улс авсан  байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100