CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бичиг үсэг тайлагдсаны олон улсын шагнал олголоо

09-01-2017 10:31

 30-нд Парист төв байртай НҮБ-ын ЮНЕСКО, 2017 оны бичиг үсэг тайлагдсаны олон улсын шагналыг Канад, Колумба, Йордан, Пакистан, Өмнөд Африк улсын холбогдох байгууллага болон төсөлд олголоо. Шагнал гардуулах ёслолыг 9-р сарын 8-ны олон улсын бичиг үсэг тайлагдах өдрөөр зохиох юм.

НҮБ-ын ЮНЕСКО-гийн үсэг бичиг тайлагдсаны олон улсын шагнал нь Хятадын ивээн тэтгэж буй Күнзийн нэрэмжит бичиг үсэг тайлагдсаны шагнал, БНСУ-ын ивээн тэтгэж буй Сежонг хааны нэрэмжит бичиг үсэг тайлагдсаны шагнал хэмээх хоёр хэсгээс бүрдэж байгаа юм.

Энэ оны Күнзийн нэрэмжит бичиг үсэг тайлагдсаны шагналыг Колумбын Армени хотын мэдээллийн технологийн газрын adultico хэмээх төсөл, Пакистаны иргэний фонд, Өмнөд Африкийн уран зохиолын итгэмжийн fundza байгууллагад олгосон юм.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100