CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

​Солонгосын хойгийн асуудалд хариуцлагатай хандахыг хүслээ

09-01-2017 10:01

  

 Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Хуа Чүнь-ин 8-р сарын 31-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, талууд хариуцлагатай байр сууриар, тухайн орны ард түмнийхээ бодит ашиг сонирхол, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлын том гараанаас Солонгосын хойгийн асуудалд зөв шийдвэр гаргаж, ухаалаг сонголт хийхийг Хятадын тал хүсэж байна гэв.

АНУ, Япон, Их Британи НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр Хойд Солонгост нефть тээвэрлэлтийн хориг тавих, гадаад дахь хөдөлмөр хүчийг хязгаарлах зэрэг шинэ хориг арга хэмжээний шийдвэрийн төсөл гаргуулахаар зэхэж буй талаар эх сурвалжид мэдээлжээ. Үүнд холбогдуулан Хуа Чүнь-ин сурвалжлагчийн асуултад хариулахдаа, аливаа хориг арга хэмжээ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн конвенцын хүрээнд багтах ёстой бөгөөд Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэр, шаардлагын дагуу хэрэгжих ёстой гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100