CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Хоньчин охин” киноны нээлт болов

09-01-2017 17:11

Б. Наянтай, Н. Соёлцэцэг нарын бүтээсэн “Хоньчин охин” киноны нээлтийн ёслол өнгөрсөн сарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны Хөх хотод боллоо. Нэгэн айлын эгч дүү хоёрын амьдралын талаар хүүрнэх тус киноны гол болон туслах дүрүүдэд Намуухан, Хулан, Бү Хай Лүн, Соёлцэцэг, Дэлхий зэрэг жүжигчид тоглосон байна.
 1960 онд Өвөр Монголын тал нутагт болсон гамшгийн үеэр хүчтэй цасан шуурганд хонио хариулж яваа эгч дүү хоёр хэрхэн байгалийн хүчний эсрэг тэмцэн зүтгэж буй үйл явдлаар дамжуулан тухайн үеийн амьдралыг энэхүү кинонд дүрсэлжээ.

 Дарханы тал нутагт Монгол сургууль анх байгуулагдаж эгч дүү хоёр сургуульд явж буйгаар эхэлж буй энэхүү кино нь нэгэн үеийн хүмүүсийн дурдатгал хийгээд нэгэн үеийн хүмүүсийн амьдралын хүүрнэл гэхэд болно. Өвөр Монголын үзэсгэлэнт байгаль, монголчуудын зан заншил, тал нутгийн соёлыг киноноос үзэгчид тод томруунаар харж болох гүн гүнзгий дүр дүрслэлтэй.
 “Хоньчин охин” киноны зураг авалтыг 2011 оноос эхлүүлж хоёр жилийн хугацаанд бүтээсэн байна. Кино бүтээх ажилд олон бэрхшээл тохиолдож байсны нэг нь хүчтэй цасан шуурганд авсан зураг авалт гэдгийг кино бүтээгчид онцлосон.

Тус кино нь 2014 онд Лос Анжелос хотноо болсон Дэлхийн үндэстний кино наадмын шилдэг хүүхдийн кино шагнал, Монгол улсын 2015 оны кино наадмын дээд шагнал, 2015 оны БНСУ-ын хүүхдийн кино наадмын шилдэг киногоор шалгарсан бол АНУ-ын Холивудын кино наадмын шилдэг кино шагнал хүртэж байсан бөгөөд Канадын кино наадамд оролцох урилга аваад байгаа юм.

Киноны продессор Соёлцэцэг “Номноос тал нутгийн бяцхан эгч дүү хоёрын түүхийг уншаад “Хоньчин охин” киног хийх бодол төрсөн. Тэгээд ч Монгол хүний сэтгэл зүрхэнд хүрсэн нэг сайхан кино хийё гэсэн бодолтой байсан. Уг киног бүтээхэд хөрөнгө мөнгөнөөс эхлээд чамгүй асуудал гарч байсан ч хүсэл мөрөөдлөө биелүүлхийн тулд чармайн хичээсний үр дүнд өнөөдөр кино маань нээлтээ хийж байна” гэлээ.

Харин ерөнхий найруулагч Б. Наянтай “Хоньчин охин’ киног хөрөнгө мөнгөний төлөө хийсэнгүй. Маш их бодож төлөвлөж байж бүтээсэн юм. Энэ кино нь Хятадын киноны салбар дах их өрсөлдөөн дунд бид өөрийн гэсэн байр сууриа олохын төлөө бүтээгдсэн гэлээ.

Гол дүрийг бүтээсэн Намуухан, Хулан нар

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100