CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Тажикстаны ерөнхийлөгчтэй уулзжээ

09-01-2017 09:51

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 8-р сарын 31-нд Бээжинд Хятадад  төрийн айлчлал хийж, шинэ тулгар хөгжиж  байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж  байгаа орнуудын яриа хэлцэлд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмоновтой уулзжээ.


Ли Кэчян хэлэхдээ, Хятад Тажикстан бол найрсаг хөрш, дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжсөн байна. Ши Жиньпин дарга тантай баялаг үр бүтээлтэй хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны түвшинг дээшлүүлэн, Хятад Тажикстаны харилцаанд амьжиргааны шинэ хөдөлгүүр сэлбэсэн байна. Тажикстаны талтай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн, хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлж, ШХАБ зэрэг механизмын хүрээн дэх хэлхээ холбоо зохицуулалтаа нягт болгож, хоёр орон хоёр бүс нутгийн ард түмэнд хүртээмж болгох болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.

Рахмонов хэлэхдээ, Тажикстан Хятад бол стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хоёр талын харилцаа өндөр түвшинд хөгжиж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарт ихээхэн амжилт олсон юм. Хятадын талтай хөгжлийн стратегиа сайтар уялдуулж, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, зам харилцааны дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүү, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн дэд бүтцээр харилцан холбох ажлыг ахиулж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд хөгжүүлэхэд Тажикстаны тал бэлэн байна гэжээ.

/Гэрэлт орчуулав/
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100