CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БРИКС-ийн механизм шинэ хөгжлийн шатанд гарав

08-31-2017 10:00

 30-нд Гадаад харилцааны яаманд болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9  дэх уулзалт, шинэ зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын  уулзалтад зориулсан  хэвлэлийн бага хуралд, Гадаад харилцааны сайд Ван И сэтгүүлчийн асуултад  хариулахдаа: БРИКС-ийн таван орон хамт хөгжих зорилт өвөрлөн нэгдэж, эдийн  засгийн хамтын ажиллагаа нь БРИКС-ийн хамтын ажиллагааны гол шугам байсаар ирсэн  бөгөөд таван орны ард түмэнд бодит үр ашиг хүртээсэн юм. Хамтын ажиллагаа  тасралтгүй өргөжихийн хэрээр, улс төрийн аюулгүйн хамтын ажиллагаа нь аажмаар  БРИКС-ийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна. Энэ таван орон  аюулгүйн асуудлаарх дээд төлөөлөгчдийн хурал, Гадаад харилцааны сайд нарын  уулзалт зэрэг механизмд түшиглэж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар  уялдаа холбоогоо эрчимжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд өвөрмөц,  идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэжээ.


Ван И: БРИКС-ийн "Хятад  дахь жил" болж байгаа учир, эдийн засаг, улс төрийн аюулгүй байдлын талаарх  уламжлалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ, нийгэм, соёлын хамтын  ажиллагааны үр дүнг хянамгай бүрдүүлж, нийгэм соёлын солилцоог БРИКС-ийн хамтын  ажиллагааны гурав дахь тулгуур болгох хэрэгтэй. Нийгэм соёлын хамтын ажиллагааны  чухал ач холбогдол нь БРИКС-ийн хамтын ажиллагаан дахь иргэдийн оролцоо,  нийгмийн үндэс суурийг бэхлүүлэхэд оршино. Үүгээр түшиц болгож, БРИКС-ийн  механизм "хос замаар зэрэг урагшилж" байснаа, "гурван дугуйгаар хурдлах" шинэ  шатанд гарч, хамтын ажиллагааны бүдүүвч тэнцвэржиж, хамтын ажиллагааны  байршуулалт улам төгөлдөржив. Энэ бүхэн БРИКС-ийн механизмын ирээдүйн хөгжил  бэхжилд бүх талын, бат бэх үндэс суурь тавьж, хоёр дахь 10 жилдээ БРИКС-ийн  хамтын ажиллагаа улам түргэн, улам тогтвортой, улам алсыг зорихоор болгосон юм  гэжээ.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100