CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад улс нано патентжуулсан технологийн тоогоор дэлхийд тэргүүлэв

08-31-2017 13:57

 Саяхан болсон “2017 оны Хятадын олон улсын нано технологийн  хуралдаан”-аас “Хятадын нано технологийн хөгжлийн ерөнхий байдал” цагаан ном  нийтэлсэн юм.

Цагаан номд, Хятад улсын  нано технологийн тухай өгүүллийн тоо, чанар ихээр дээшилж, жилийн дундаж  өсөлтийн хэмжээ нь бараг 24 хувьд хүрч, дэлхийн нано технологийн тухай өгүүллийн  нийт тооны 1/3, Америкийн тус салбарын өгүүллийн тооноос хоёр дахин илүү гарсан  байна. Дервент олон улсын патентын эрхийн индекст харуулснаар, өнгөрсөн 20 жилд  Хятад улсын патентжуулсан нано технологийн өргөдөл өгсөн нийт тоо хэмжээ 209  мянга 344-д хүрсэн нь дэлхийн нийт хэмжээний 45 хувийг эзэлж, нано технологийн  патентын эрхийн өргөдөл өгсөн хамгийн том орон болсон  байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100