CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"Исламын улс" бүлэглэлийн 94 этгээдийг устгав

08-31-2017 10:13

 30-нд Иракийн армийн  мэдэгдсэнээр, Иракийн агаарын цэрэг сүүлийн үед баруун нутгийн Ал Анбар мужийн  нэг сууринг агаараас довтолж, “Исламын улс” бүлэглэлийн 94 этгээдийг устгасан  гэжээ. 
 
Иракийн нэгдсэн ажиллагааны командлах төв мэдэгдэл гаргаж,  тагнуулын байгууллагын мэдээллээр, Ираны байлдааны нисэх онгоц "Исламын улс"  бүлэглэлийн Ал Кайм суурины 6 цэгийг агаараас довтолж, "Исламын улс" бүлэглэлийн  аюулгүй байдлын 1 толгойлогч, Иракийн баруун хойд нутагт идэвхтэй ажиллаж буй  зэвсэгт бүлэглэлийн 1 толгойлогч зэрэг 94 зэвсэгт этгээдийг устгасан  гэжээ. 

Ал Кайм суурин Ирак, Сирийн хилтэй ойрхон байрладаг. Уг  суурин болон эргэн тойрны Аана, Рава суурин 2014 онд “Исламын улс” бүлэглэлийн  хяналтад орсон юм.


/Урьхан /

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100