CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БРИКС-ийн орнуудын хөгжлийн банкнаас зээл авах хоёр төслийг батлан зөвшөөрөв

08-31-2017 10:06

 Синьхуа агентлагийн мэдээ: 30-нд Шанхай хотноо,  БРИКС-ийн орнуудын хөгжлийн банк мэдэгдэл гаргаж, тус банкны удирдах зөвлөл  гишүүн орнуудын зээл авах нийт 1 тэрбум 400 сая ам.долларын 4 өргөдлийг батлан  зөвшөөрснөө мэдэгдлээ. Үүнд Хятадын Хүнань мужийн Шянжянгийн тохижуулалтын  төсөл, Жянши мужийн эрчим хүч хэмнэх төсөл багтжээ.

Хүнань муж энэхүү зээлийг Шянжян мөрний гол, салбар  урсгалуудын үерээс сэргийлэх, усны чанар чансааг сайжруулахад зарцуулах юм  байна. Жянши муж энэ зээлийг технологийн түвшинг дээшлүүлж, эрчим хүч, эх  баялгийг нөхөн ашиглах, хаягдлыг багасгахад зарцуулж, хүлэмжийн хий ялгаруулахыг  багасгах юм.

Батлагдсан 4 өргөдлийн нөгөө 2 нь Энэтхэг, Оросын төсөл  юм. Энэтхэг улс 470 сая ам.долларын энэхүү зээлээр 3000 гаруй тосгоны 3 сая  гаруй тариачныг ундны цэвэр усаар хангана. ОХУ 460 сая ам.долларын энэхүү  зээлийг хууль эрхзүйн системээ эрчимжүүлэхэд зарцуулах юм  байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100