CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

“THAAD” систем байрлуулахаа даруй зогсоохыг шаардав

08-30-2017 10:05

 Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-ин 29-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятад зэрэг бүс нутгийн орнуудын аюулгүйн байдлын ашиг сонирхол, анхаарч буй асуудлыг Америк, БНСУ хүндэтгэн үзэж, холбогдох байрлуулалтын үйл явцаа даруй зогсоож, тоног төхөөрөмжөө татан буулгахыг Хятадын тал хатуу шаардаж байна гэв.

Үүнээс өмнө, АНУ БНСУ-д “8-р сарын 30-наас урд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг байрлуулж дуусгах” эцсийн цаг хугацаа дурсан талаар хэвлэлийн эх сурвалж мэдээлж байсан юм. БНСУ-ын иргэдийн байгууллага 28-нд БНСУ дахь Америкийн элчин сайдын яамны дэргэд очиж, Америк энэ сарын 30-нд болох БНСУ, АНУ-ын батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар дамжуулан БНСУ “THAAD” системийг аль болох түргэхэн байрлуулахыг шаардаж болзошгүйг эсэргүүцсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100