CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

08-30-2017 17:30

 29-нд,  Хятадын Үндэсний Хөгжлийн Банк Индонезийн Мандири Банктай стратегийн хамтын  ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, санхүү эдийн засгийн салбарт хамтран  ажиллаж, Хятад Индонез хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд  түлхэц өгөхөөр боллоо.

Хятадын  Үндэсний Хөгжлийн Банк бол Хятадын төрийн зөвлөлийн харьяа банк санхүүгийн  байгууллага, Хятад улсын гадаад орнуудтай хөрөнгө оруулах, хөрөнгө хуримтлуулах  хамтын ажиллагаа өрнүүлдэг хамгийн том банк, бүх дэлхийн нээлттэй хөгжлийн  салбарын хамгийн том банк юм. 2017 оны 6-р сарын сүүлчийн байдлаар, Хятадын  Үндэсний Хөгжлийн Банкнаас Индонезийн 62 төсөлд 21 тэрбум 361 сая ам.долларын  зээл олгох амлалт өгч, цахилгаан эрчим хүч, шуудан холбоо, аж үйлдвэр, төмөрлөг  боловсруулах, хөдөө аж ахуй, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарт 10 тэрбум 613  сая ам.долларын зээл олгохоор тохирчээ. Индонезийн Мандири банк бол тус орны  төрийн өмчийн хамгийн том банкны нэг, тус орны дэд бүтцийн бүтээн байгуулалт, аж  үйлдвэрийн хөгжлийг дэмждэг гол банк юм. Хоёр тал өөр өөрийн орны нэрийн өмнөөс  Хятад-АСЕАН-ны банкнуудын хамтын ажиллагааны холбоонд нэгдсэн  юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100