CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түвд соёлын солилцооны төлөөлөгчид Сиднейд айлчлав

08-29-2017 16:46

 8-р сарын  27-29-нд, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас томилсон Хятадын Түвд соёлын  солилцооны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүн Австралийн Сидней хотод айлчилж байна.    
Айлчлалын хугацаандаа, солилцооны багийнхан Хятадаас Сиднейд суугаа ерөнхий  консул Гү Шяожетай уулзаж, Австралийн хятад хэлний радиод тусгай ярилцлага өгсөн  бөгөөд орон нутгийн нөлөө бүхий хятад хэлний хэвлэл мэдээллийн 11 байгууллагын  төлөөлөгчтэй солилцооны арга хэмжээ зохион явуулжээ.   

Солилцооны багийнхан Хятадын үндэстний тухай бодлогыг үр  ашигтай сурталчилж, Хятадын төв засгийн газрын Түвдийн эдийн засаг, нийгмийн  хөгжилд хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй бодлого, их хэмжээний тоо баримт, бодит  жишээгээр Түвдийн хурдтай хөгжлийг танилцуулжээ. Арга хэмжээнд оролцсон  төлөөлөгч бүхэн Түвдтэй солилцоогоо эрчимжүүлэх хүслээ илтгэн, солилцооны  багийнхнаас Түвдийн тухай мэдээллийг олж авсандаа талархал илэрхийлж байсан  бөгөөд Хятадын засгийн газар Түвдийн хөгжлийг ихэд чухалчилж, асар их ололт  амжилт олсныг сайшаажээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100