CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Палестин, Израйлийн асуудлыг шийдэхийг уриалав

08-29-2017 16:34

 28-нд Анкарад Туркийн ерөнхийлөгч Эрдоган хоёр орны төслөөр Палестин, Израйлийн асуудлыг шийдэхийг уриаллаа.

Эрдоган мөн өдөр Туркт айлчилж буй Палестины ерөнхийлөгч Аббастай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд хэлэхдээ: Хоёр орны төсөл бол олон улсын хамтын нийгэмлэгийн Палестины ард түмний өмнөөс хүлээсэн түүхэн хариуцлага юм. 1967 оны хилээр үндэс болгож, Зүүн Иерусалимаар нийслэл болгосон тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг Турк дэмжих бөгөөд Палестин Израйлийн энхийн үйл явцыг үргэлжлэн дэмжих болно гэжээ.

Тэрээр: Израйль улс Палестины эзлэгдсэн нутаг дээр еврейчүүдийн орон сууц байгуулж байгаа нь хоёр орны төсөл хэрэгжихэд харшилж байна. Палестин, Израйлийн мөргөлдөөн шат ахих нь хоёр талд аль алинд нь ашиггүй. Палестин Израйлийн асуудлыг энх тайвнаар зохицуулах нь Палестинд ашигтайгаар барахгүй, Израйльд ч ашигтай юм гэжээ.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100