CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Жы Фүбо” АРР банк шинэ зохицуулалт хийнэ

08-29-2017 15:27

Гар утасны АРР банк хэрэглээнд нэвтэрсэнээр иргэдийн өдөр тутмын амьдралд  өөрчлөлт авчирсан ч хэрэглэгчдэд хувийн мэдээллээ гадагш алдах вий гэсэн болгоомжлол бий болсон. Тэгвэл Хятадын “Жы Фүбо” гэх АРР банк хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг баталгаажуулхаар зарим зохицуулалтыг хийж эхлээд байна. Тус зохицуулалтаар сүүлийн 12 сар ашиглаагүй хэрэглэгчийн дугаарыг хаах аж. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчидэд өөрийн мэдээллийн нууцлал алдагдах бий гэсэн болгоомжлол төрөөд байна. Харин “Жы Фүбо” АРР банкны зүгээс хэрэглэгчдийн мэдээллийн нууцлал улам баталгаажна. Энэ удаагийн цэвэрлэгээнд хүү болон, хадгаламж хэсэг өртөхгүй мөн өртэй дугаарийг цэвэрлэхгүй гэжээ. Зөвхөн сүүлийн 12 сар ашиглаагүй дугааруудыг цэвэрлэх аж. 

 Нэгэн Го овогт бүсгүй “Бээжин” бизнес сонинд ярилцлага өгсөн байна. Тэрээр  шинээр хэрэгжүүлэх гэж буй зохицуулалт мэдээж хэрэглэгчийн данс, мэдээллийн нууцлалыг улам баталгаажуулах байх. Би “Жы Фүбо” компанийн АРР банкд гурван дугаартай байсан . Анх бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, утасны дугаар, E-mail хаягаараа гурван дансаны дугаартай болсон. Гэхдээ нэг л дугаараа голцлон ашигладаг. Бусдыг нь бараг ашигладагүй, нууц үгээ ч мартсан. Тиймээс хууль бусаар эдгээр дугаарыг минь ашиглах бий гэсэн болгоомжлол бий. Хэрвээ энэ удаагийн зохицуулалтаар ашигладаггүй дугаарыг хаах гэж байгаа бол энэ нь тун зүйтэй алхам гэж үзэж байна гэж хэлжээ.

Өнгөрсөн 2016 оны 9-р сард Хятадын төв банк гар утасны “АРР” банкны аюулгүй байдлыг сайжруулах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтоол гаргасан аж. Тус тогтоолын дагуу 2016 оны 12-р сарын 1-нээс эхлэн хэрэглэгч нэг АРР банкинд нэг л дугаартай байхаар болсон. Тэгвэл энэ удаагийн цэвэрлэгээнд өртөх дугаарууд нь энэ тогтоолоос өмнө нээсэн дугаарууд байх аж.

               Орчуулсан :С.Бүрэнбаяр

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100