CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Өвлийн олимпын тухай бүх амлалтаа биелүүлэхийг онцлов

08-28-2017 11:04

 27-нд Тяньжинь  хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин бүх Хятадын спортын 13-р наадамд хүрэлцэн ирсэн  Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах, Азийн олимпын хэрэг эрхлэх зөвлөлийн  дарга, хунтайж Ахмед нартай уулзав.

Ши Жиньпин дарга Томас Бахтай  уулзах үедээ: Өдгөө Бээжингийн өвлийн олимпын олон бэлтгэл ажил идэвхтэй явагдаж  байна. Хятад улс Бээжингийн өвлийн олимпд өгсөн бүх амлалтаа биелүүлж, дэлхийн  дахинд гайхамшигтай сайхан өвлийн олимпыг үзүүлнэ гэжээ.
 
Томас Бах,  Хятадын ард түмний 2022 оны өвлийн олимпыг зохон байгуулах халуун сэтгэлийг би  ойлгосон. Хятадын засгийн газар ногоон, хэмнэлттэй, дээд технологи бүхий өвлийн  олимпыг зохион байгуулна гэдэгт итгэж байна гэжээ.

Ши Жиньпин дарга  хунтайж Ахмедтай уулзах үедээ, Азийн олимпын хэрэг эрхлэх зөвлөл Хятадын биеийн  тамир спортын ажил төрөл, Азийн биеийн тамирын хөгжилд урт хугацааны турш  оруулсан идэвхтэй хувь нэмэрт баярлаж буйгаа илэрхийлж, Хятад улс Азийн олимпын  хэрэг эрхлэх зөвлөлийн ажлыг үргэлжлэн дэмжинэ гэжээ.

Хунтайж Ахмед:  Азийн олимпын хэрэг эрхлэх зөвлөл Хятад улстай цаашид нягт хамтран ажиллаж,  Азийн биеийн тамирын үйлсийг бүх талаар хөгжүүлж, Хятад улсын 2022 оны өвлийн  олимп, Ханжөүгийн Азийн спортын наадмыг дэмжинэ  гэжээ.


Урьхан

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100