CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин: Бүлгэм нийгэмлэгийн өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй

08-28-2017 09:43

Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар өгч тэмдэглэхдээ: Бүлгэм нийгэмлэгийн ажил бол намын маш чухал ажил үүрэг бөгөөд бүлгэм  нийгэмлэгийн өөрчлөлт бол өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхийн чухал  агуулга юм. 2015 онд Намын төв хороо бүлгэм нийгэмлэгийн ажлын хурлаар бүх талын байршуулалт хийсэн нь хоёр жилийн турш ихээхэн амжилтад хүрсэн байна. Бид эрхбиш туршлагаа хянуур дүгнэж, нэгдсэн үзэл баримтлалын дагуу, холбогдох дүрэм журмыг нухацтай хэрэгжүүлэн, бүлгэм нийгэмлэгийн ажил, өөрчлөлт шинэчлэлийн тухай Намын  төв хорооны шаардлагыг бодит амьдрал дээр тусгах хэрэгтэй  гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо: Бүлгэм нийгэмлэгүүдийн зохион байгуулалт нь  өөрийн бодит байдалдаа зохицож, "иргэдэд суурилсан тэргүүний улс төрийн үзэл  баримтлал"-ын дагуу, илэрхий асуудалд чиглүүлэн үр ашигтай арга хэмжээ авч,  хатуу бэрхээс шантрахгүй, бүлгэм нийгэмлэгийн ажлын анхан шатны үндэс суурийг бэхжүүлэхийг хичээх хэрэгтэй. Мөн Намын төв хороо удирдлагаа эрчимжүүлж, үүссэн  асуудлыг цаг алдалгүй эв зүйтэй шийдвэрлэж, бүлгэм нийгэмлэгийн ажлын үр ашиг, үйлчилгээний түвшинг дээшлүүлэн, намын бүлгэм нийгэмлэгийн ажлын шинэ төлөвийг  тогтоох хэрэгтэй гэжээ.

 

/Д.Хүчитбаатар/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100