CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн олон улсын номын 24-р үзэсгэлэн яармаг өндөрлөв

08-28-2017 14:08

 5 хоног үргэлжилсэн Бээжингийн олон улсын номын 24-р   үзэсгэлэн яармаг 27-нд хаалтаа хийжээ. Анхны бүртгэлээр, уг яармагт гадаад   дотоодын оюуны өмчийн эрхийн худалдааны 5262 хэлэлцээр тохиролцсон нь өнгөрсөн   оны мөн үеэс 4.9 хувиар нэмэгджээ. Үүнд оюуны өмчийн худалдсан буюу хамтран   ажиллаж ном хэвлэх 3244 хэлэлцээр байгуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар   нэмэгджээ.

Энэ номын   яармагт шинэ ном гүйлгээнд оруулах, шагнал гардуулах, форум, тоглолт зэрэг 1000   шахам үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 89 улс орон, бүс нутаг оролцсон байна.   Үүнд “нэг бүс нэг зам” дагуу 28 орон оролцож, гадаадын бизнесмен 1460-д хүрч, 58   хувийг эзэлсэн байна. 40 гаруй орны 70 гаруй хятадач судлаач, орчуулагч уг   яармагт оролцсоны талаас илүү нь “нэг бүс нэг зам” дагуу орнуудын хятадач   судлаач, орчуулагч нар байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100