CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНАСАУ олон пуужин хөөргөв

08-28-2017 09:52

 БНАСАУ 26-ны өглөө олон пуужин хөөргөсөнд  Америк, Франц, Орос анхаарал хандуулж буйгаа илэрхийлэв.

26-нд  БНСУ-ын цэргийн талын мэдэгдсэнээр, БНАСАУ мөн өдрийн өглөөгүүр Солонгосын  хойгийн зүүн тэнгист үл мэдэгдэх олон биет хөөргөсөн гэжээ. Үүний  дараахан БНАСАУ 3 удаа дараалан пуужин хөөргөсөн гэж Америкийн цэргийн тал  мэдэгдсэн байна.

Америкийн цагаан ордон мөн өдрийн орой мэдэгдэл  гаргаж, ерөнхийлөгч Трамп холбогдох байдлыг ойлгосон, цагаан ордон энэ хэргийг  цаашид анхаарна гэжээ.

Францын гадаад хэргийн яам мөн өдөр мэдэгдэл  гаргаж, БНАСАУ япон тэнгист пуужин хөөргөсөн явдлыг зэмлэн буруушааж, энэ нь  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчиж, бүс нутаг, олон улсын аюулгүй  байдалд заналхийлж байна гэжээ.

Оросын холбооны зөвлөлийн олон улсын  үйл хэрэг хариуцсан  комиссын захирал Константин Косацев мөн өдөр  хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө: НҮБ-аас хориг хэрэгжүүлж буй нөхцөлд  БНАСАУ пуужин хөөргөж байгаа нь муу дохиог уламжилсан гэжээ.

Урьхан

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100