CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бүх Хятадын спортын 13-р наадам албан ёсоор эхэлэв

08-28-2017 13:59

 8-р сарын 27-нд Тяньжинь хотын олимпын спортын "Усны  дусал" хэмээх ордонд, Бүх Хятадын спортын 13-р наадам албан ёсоор эхэллээ.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад  улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон,  наадмыг нээснийг зарлалаа. Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах, Азийн  олимпын хорооны удирдах зөвлөлийн дарга хун тайж Ахмед нар мөн нээлтийн арга  хэмжээнд оролцов. Нээлтийн арга хэмжээнд “Мөрөөдлийн төлөөх алсын аян” нэртэй  концерт тоглож, 3D зэрэг технологиор Тяньжиний соёл, зан заншил, спортын  уламжлал, хот, олимпын наадам зэргийг үүсэл гарлаас нь гэрэл дүрстэй дэлгэрэнгүй  танилцуулжээ. Концертын дараа, Бүх Хятадын спортын 13-р наадмын  бэлгэдэл хүүхэлдэйг тоглосон банди, Юү-юү нэртэй ухаалаг робот нар наадмын  бамбарыг асаалаа.

38 баг төлөөлөгчдийн 10 мянга гаруй тамирчид 12 хоногийн  хугацаанд, 33 төрлийн 417 тэмцээнд хүч сорих юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100