CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Гурван кг гаруй жинтэй хавч барьжээ

08-28-2017 10:10

 

Хятадын зүүн урд нутгийн Фужянь мужийн Фудин хотын загасчин Гуо аварга том хавч барьжээ. Энэ нь “сам хорхой” гэгддэг нэгэн төрлийн ховор хавч аж. Нутгийн иргэд ойролцоогоор 1.4 метр урт, гурван кг гаруй жинтэй тус хавчийг нэг сая юань хүрнэ гэж үзэж байв. Загасчин Гуо “Сүүлийн  өдрүүдэд тосгоныхон үүнд л анхаарал хандуулж байгаа. Зураг авахаар ирж буй хүн ч олон байна. Гэвч цаг агаарын хэт халалт болон усан сангийн хэмжээ санаа зовоож байна” хэмээн ярьжээ. Тосгоныхон өмнө нь ийм хавч барьж байгаагүй тул хэрхэхээ мэдэхгүй байсан юм. Харин өчигдөр хавч үхсэн гэнэ. Үүнээс өмнө хавчийг 350 мянган юаниар авах санал иржээ. Гэвч одоо энэ үнийн дүнгээр авах эсэх нь тодорхойгүй болсон аж. Хавч үхсэн ч түүний бүрхүүл болон өнгө нь өөрчлөгдөөгүй, шинээрээ байгаа гэдгийг загасчид мэдээлсэн байна.

Дашрамд дурдахад, хоёр жилийн өмнө дээрхтэй хэмжээгээрээ ойролцоо хавч 600 мянган юаниар зарагдаж байжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100