CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Холбоотны цэрэг Йемений нийслэлийг бөмбөгдөв

08-24-2017 10:33

23-нд, Йемений аюулгүйн албаны хүний хэлснээр, Саудын  Арабын удирдсан олон орны холбоотны цэрэг мөн өдрийн үүрээр Йемений нийслэл  Санаг агаараас бөмбөгдөж, нэг зочид буудлыг сүйрүүлж, 35 хүний аминд  хүрчээ.

Сана хотын хойд хэсэгт байдаг тус зочид буудлын нурангин  доороос 35 эрэгтэй хүний цогцос олдсон, одоо аврах ажил үргэлжилсээр байна  хэмээн уг албаны хүн мэдэгджээ.

Нас барсан эдгээр хүн хэн болохыг албаны талаас тодруулж  хэлээгүй. Нурангин доор өөр хүн байх магадлалтай тул эрж хайсаар байгаа юм  байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100