CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс цахим бизнесээр хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулах ажилд хүч сэлбэж байна

08-24-2017 10:36

8-р сарын 22-нд, Алибаба компанийн салбар хөдөө орон нутгийн цахим бизнесийн индэр Бээжин хотод хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулах стратегиа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжлөөр тааруу 832 хошуу шяний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулалтандаа хамруулсан байна. Энэ нь цахим бизнес хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулах ажилд хүч  сэлбэж буйн хамгийн нийтлэг үлгэр жишээ юм. Хэрэг дээрээ, цахим бизнесээр хөдөө  орон нутгийн бүтээгдэхүүнийг борлуулах ажил одоогоос 4 жилийн өмнөөс явагдаж  эхэлсэн бөгөөд ирээдүйд Хятад улс хөдөө аж ахуй бүтээгдэхүүний чанар чансаа,  стандарт, аж үйлдвэржилт зэрэг бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх  болно.

Сүүлийн жилүүдэд Алибаба  компанийн харьяа хөдөө орон нутгийн цахим бизнесийн индэр Маралбаршийн анхилам  гуа, Фэнхуагийн тоор, Гао-Юүгийн нугасны давсалсан өндөг зэрэг олон брэнд  бүтээгдэхүүнийг бий болгосон юм. Маралбаршийн анхилам гуагаар жишээлэхэд Алибаба  компанитай хамтран ажиллахаас өмнө орон нутгийн иргэдийн хүн нэг бүрийн дундаж  орлого  400 юань байсан бол, ноднин жил хамтран ажилласнаас хойш хүн нэг бүрийн  жилийн дундаж орлого 1500 юань болж, энэ жил 4500 юаньд хүрэх төлөвтэй байна. 

Эх сурвалжийн дагуу, Алибаба  компанийн хөдөө аж ахуйг дэмжих салбар компани хөдөө орон нутгийн  бүтээгдэхүүнийг интернетээр борлуулж, дундах олон шат дамжлагыг цөөлөн, орон  нутгийн иргэдийн ашиг орлогыг боломжийг хэрээр нэмэгдүүлдэг байна. Цахим бизнес  сүлжээнд бүртгүүлж нэвтэрсний дараа, Хятадын удаан хөгжиж буй 832 хошуу шяний  маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой юм  байна.

2017 оны 6-р сарын эцсийн байдлаар, Алибаба компанийн хөдөө орон  нутгийн цахим бизнесийн индэр Хятадын 29 мужийн 700 гаруй хошуу шянийг хамарч,  30 мянган тосгонд үйлчилгээний өртөөгөө ажиллуулжээ. Алибаба компанийн ТУЗ-ийн  орлогч дарга, Хөдөө орон нутгийн ажил хариуцсан ерөнхий захирал Ван Жяньшүнь,  хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулах стратегийг хэрэгжүүлснээс хойш Алибаба  компани “шургалж” банк санхүүгийн үйлчилгээ, “Цайняо” ложистик, Али үүлэн  тооцооллын систем зэргээ ашиглан хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжиж ажилласан  байна.
Онлайн эх баялгийг системийг  зохицуулсны дараа бид хэрэглэгчтэй болж, банк санхүүгийн дэмжлэг авч, тосгоны  Таобао систем байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарьж ургуулахаас  хэрэглэгчдийн гэрт хүртэл хангамжийн холбоос, үйлдвэрлэлийн холбоосын систем бий  болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, ложистикийн холбоосыг бий болгон,  индэр байгуулж, нээлттэй болгон, ядуу орон нутгийн тариачдад туслах болно.  Тэдний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эдгээр дамжлагаар дамжин хотын хэрэглэгчдийн  гарт хүрдэг юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, одоо Хятадын  гол болох цахим худалдааны 15 индэр нүүр хуудсандаа ядуусыг тэтгэх тусгай булан  гаргаж, ядуу бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн борлуулалтад  бодлогын талаар хөнгөлөлт үзүүлж байна. 2014 оноос эхлэн Хятадын худалдааны яам  зэрэг салбар цахим худалдааг хөдөө нутагт идэвхтэй дэлгэрүүлэх үлгэр жишээ ажлыг  улсын хэмжээнд 499 ядуу шянийг оролцуулсан нийт 756 шяньд хэрэгжүүлж байгаа  юм. Энэ нь бүх Хятадын ядуу шяний 60 хувийг эзэлж байна. Хятадын худалдааны  яамны Зах зээлийн системийн бүтээн байгуулалтын хэлтсийн орлогч дарга Жэн Шүвий  хэлэхдээ: Ирээдүйд цахим худалдааг хөдөө тосгонд өргөнөөр дэлгэрүүлж, хөдөө аж  ахуйн бүтээгдэхүүнийг хотод борлуулах ажлыг ахиулах болно гэжээ.
Электрон худалдааг хөдөө тосгонд  түгээмэлжүүлэх ажлыг өргөтгөн, ирэх хоёр жилд Хятадын 832 ядуу шяниас шаардлага  хангасан бүх шяньд хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдааг  ахиулах болно. Одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдааг боогдуулж  байгаа олон асуудал бий. Ялангуяа бүтээгдэхүүний чанар, стандарт, аж  үйлдвэржүүлэх зэрэг талаар холбогдох салбартай хамт эдгээр асуудлыг  зохицуулахаар ярилцаж байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100