CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкийн тал Иракийн нэгдлийг дэмжиж байна

08-23-2017 10:27

 Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд Багдад хотноо АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис: Америкийн тал Иракийн нэгдэхийг дэмжиж, салан тусгаарлахыг эсэргүүцэж байна гэжээ.

Иракийн ерөнхий сайд Ал-Абадын алба мөн өдрийн мэдэгдэлдээ: Ал-Абад Иракт айлчилж буй Жеймс Маттистай уулзаж, Ирак, Америк хоёр улсын цэрэг армийн салбар дахь хамтын ажиллагаа, Ирак “Исламын улс” -ын эсрэг тэмцэж буй шинэ мэдээллийн талаар ярилцжээ.

Уг мэдэгдэлд Жеймс Маттисын үгийг эшилж хэлэхдээ: Америкийн тал Иракийн нэгдлийг дэмжиж, Иракийг хагалан бутаргах буюу тогтвортой байдлыг алдагдуулах ямарваа үйл ажиллагааг эсэргүүцэх болно гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис 22-нд Иракт айлчилсан юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100