CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Шинжлэх ухаан, технологийн яамтай танилцав

08-23-2017 11:25

 22-нд,  ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шинжлэх ухаан, технологийн яамтай танилцаж, судлан ярилцах  хурлыг даргалжээ. 


Ли Кэчян шинжлэх  ухаан, технологийн салбарт ажиллаж байгаа өргөн олон боловсон хүчин, үндэсний  хөгжлийг ахиулж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг бэхжүүлэх явцад уйгагүй  хичээн ажиллаж буйг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр: Намын 18-р их хурлаас хойш,  Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хороо инновацид тулгуурласан хөгжлийн  стратегийг хөгжүүлж, Хятад улс инновацийн хөгжлийн талаар бодит үр дүнд хүрсэн.  Шинжлэх ухаан, технологийн хөгжилд томоохон өөрчлөлт гарахын хэрээр инноваци нь  эдийн засгийн тогтвортой хөгжилд тус дөхөм болж, шинэ хуучны халаа солиог  түргэтгэн, ажлаар хангах зэрэг асуудалд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Шинэ нөхцөл  байдалд, шинэ хөгжлийн ухагдахууныг хэрэгжүүлж, ханган нийлүүлэх бүтцийн  чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, инновациар хөгжлийн хүчин болгож, Хятадын  хүн хүчний нөөц баялаг, давуу талыг гүйцэд ашиглан, инновацид суурилсан улс  орон, дэлхийн шинжлэх ухаан технологийн хүчирхэг орон байгуулах хэрэгтэй гэж  онцолжээ.

Ли Кэчян: Өдгөө шинжлэх ухаан,  технологийн хувьсгалаар аж үйлдвэрийн өөрчлөлтийг хурдтай дайчлах зэрэг шинэ  онцлогийг сайтар хэрэгжүүлж, интернет, биг дата зэрэг индэрт түшиглэн, шинжлэх  ухаан, технологийн шинэчлэлийн явц дахь хамтын хөгжлийг дэмжих ёстой. Шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн уялдааг ахиулж, сайн сайхан инновацийн орчин  байгуулан, нээлттэй инновацийн индэр бий болгож, инновацийн үр ашгийг  дээшлүүлэн, “Хятадад үйлдвэрлэв 2025" технологийг хэрэгжүүлж, шинжлэх ухаан,  технологийн эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг улам нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн  онцоллоо.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100