CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ян Жечи Пакистаны төрийн нарийн бичгийн даргатай уулзав

08-22-2017 14:57

 21-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян  Жечи Пакистаны Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Темина  Жанжуатай уулзсан байна.

Ян Жечи: Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд, Хятад  Пакистан стратегийн хэлхээ холбоогоо нэмэгдүүлэх нь тэргүүн чухал явдал юм. Хоёр  тал дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгаж,“нэг бүс нэг зам” бүтээн  байгуулалтын хүрээнд хоёр орны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг  урагшлуулж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, НҮБ, ШХАБ зэрэг олон  талт байгууллагатай зөвшилцлөө эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг хамтдаа ахиулах ёстой гэжээ.

Темина Жанжуа:  Пакистаны тал Хятадын гол ашиг сонирхлын асуудлаарх Хятадын талын байр суурийг  эрс дэмжиж, хоёр орны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулан, олон  улсын бүс нутгийн том, чухал асуудлаар Хятадтай нягт хамтран ажиллахад бэлэн  байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100