CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Наньжиний хядлагыг санагалзах өдөрлөг тогтоохыг дэмжинэ

08-22-2017 09:55

ХОУР-гийн мэдээ: Саяхан Канадын Онтарио мужийн захиргаа тус мужийн парламентдаа хандан санаачилгын төсөл дэвшүүлж, 12-р сарын 13-ныг “Наньжиний их хядлагын хохирогчдын дурсгалд зориулсан өдөрлөг” болгон тогтоохыг шаарджээ. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 21-нд Бээжинд хэлэхдээ, Канадын талын энэ санал санаачилгыг Хятадын тал дэмжиж байна гэжээ.

Хуа Чүнь-ин: 80 жилийн тэртээ Наньжинд их хядлага дэгдсэн юм. Түүхээс гүн гүнзгий ухаарал сургамж авч чадвал дайны эмгэнэл зовлон дахин давтагдахаас зайлсхийж чадах болно гэжээ.

Канадын Онтарио мужийн парламент 9-р сард тус санаачилгын төслийг хянан хэлэлцүүлэх юм байна. Японы Либерал ардчилсан нам хэсэг бүлэг гишүүдээ зохион байгуулж, Канадын засгийн газар болон Онтарио мужийн парламентыг ятган, дурсгалд зориулсан өдөрлөг тогтоохыг нь хориглон зогсоохоор шийдсэн талаар Японы мэдээллийн хэрэгсэл 20 мэдээлсэн байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100