CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний 18-р яармаг өндөрлөв

08-22-2017 15:03

 21-нд Бугат  хотноо Хятадын бохирдолгүй цэвэр хүнсний бүтээгдэхүүний 18-р яармаг, Өвөр  Монголын малын ашиг шимийн бохирдолгүй цэвэр бүтээгдэхүүний 5-р яармаг, Бугатын  үхэр хонины мах махан бүтээгдэхүүний 4-р яармаг амжилттай өндөрлөв. Эдгээр  яармагтай давхардсан тоогоор 750 мянга орчим хүн танилцаж, худалдаа, эдийн  засаг, технологи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 667 гэрээнд гарын үсэг  зурж, гэрээний мөнгөний хэмжээ 8 тэрбум 920 сая юань, бараа борлуулалтын хэмжээ  120 сая гаруй юаньд хүрчээ.
Энэ  удаагийн үзэсгэлэн яармагийг Хятадын бохирдолгүй цэвэр хүнсний бүтээгдэхүүний  18-р яармаг, Өвөр Монголын малын ашиг шимийн бохирдолгүй цэвэр бүтээгдэхүүний  5-р яармаг, Бугатын үхэр хонины мах махан бүтээгдэхүүний 4-р яармаг, “Нэг бүс  нэг зам”-ын 15 орны онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн, үхэр хонины махыг нарийн  боловсруулах шинэ технологи, шинэ тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, Гениссийн  дэлхийн шинэ рекорд тогтоосон том халуун тогооны хоол амсуулах, бух хуц зэрэг  эцэг малын үзэсгэлэн зэрэг 7 үзэсгэлэн худалдааны бүс гаргаж, гадаад дотоодын  2204 аж ахуйн нэгж үзмэрээ үзүүлж, 13516 төрлийн бараа бүтээгдэхүүн  борлуулагджээ.

Мөн хүнсний  болон малын ашиг шимийн гаралтай онцлог шилдэг бүтээгдэхүүнд нотолгоо хийх,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн шинжтэй өөрчлөлт,  тариалан мал аж ахуйн бохирдолгүй цэвэр бүтээгдэхүүний брэнд бий болгох тухай  хурал чуулган, үхэр хонины мах махан бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэх тухай  дээд уулзалт, Хятадын үхэр хонины мах махан бүтээгдэхүүний салбарын шагнал олгох  арга хэмжээ зэргийг зохион явуулсан юм.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100