CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

​Хүүхдийн жүжгийн наадам өндөрлөв

08-21-2017 11:25

Хятадын хүүхдийн жүжгийн 7 дахь наадам 45 хоног  үргэлжлээд 20-ны орой өндөрлөжээ. Тус наадам “Хүүхдийн сэтгэлийг гийгүүлж,  ирээдүйг цогцлон, Хятадын мөрөөдлийг хамт биелүүлье” уриан дор болж, 9 улс орон,  бүс нутгийн 27 хүүхдийн жүжгийн хамтлаг оролцож, 48 жүжгийг 206 удаа тоглож,  давхацсан тоогоор 160 мянган хүн үзсэн байна.
Хятадын хүүхдийн урлагийн театрын  захирал Инь Шяодүн: Жүжгийн наадмын үеэр, Хятад, Румын, Испани зэрэг улс,  Хятадын Тайваний хүүхдийн жүжгийн ажилтнууд хуран цугларч, хүүхдийн жүжиг,  хөгжимт жүжиг, балет зэрэг урлагийн хэлбэрээр хүүхдүүдэд зориулан наадам  зохиожээ. Тус наадмыг Бээжинд голлон, Жинань, Чэндүд салбар тоглолт зохиосон  бөгөөд Гуандүн, Ляонин зэрэг Хятадын муж хотууд, мөн Сингапур, БНСУ зэрэг улстай  солилцоо хийж тоглолт хийжээ.

Тус наадмыг 7 жил зохиож байгаа  бөгөөд 21 улс орон, бүс нутгийн 170 гаруй хамтлаг 1400 удаа тоглож, давхацсан  тоогоор 1 сая гаруй хүн үзжээ.

/Сарантуяа/
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100