CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Америкийн штабын холбооны даргатай уулзав

08-18-2017 10:01

 17-нд Бээжин хотноо Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга  Ши Жиньпин Трамп засгийн эрх барьсны дараах хамгийн анх Хятадад айлчилж байгаа  Америкийн цэргийн талын дээд удирдагч-штабын холбооны дарга жанжин Жо Данфордтай  уулзсан байна. Ши Жиньпин: Хятад Америкийн харилцааны хөгжлийн замд зарим  хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ч гэсэн туулаад гарвал зүгээр болох юм, хоёр тал  чиг үнэнч байр сууриар хэлхээ холбоогоо эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө эв зүйтэй  зохицуулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулахыг хүсэж байна гэжээ. 


Ши Жиньпин: Жанжин  Жо Данфордтай уулзаад маш баяртай байна, мөн Хятадад айлчилж байгаад баярлаж  байна. Айлчлалын цаг хугацаа богино байсан ч харин агуулга маш баялаг боллоо,  энэ нь хоёр армийн хэлхээ холбоо бодит баялаг үр дүнд хүрснийг харуулж байна  гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100