CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Фань Чанлүн Америкийн армийн Штабын дарга нарын нэгдсэн хурлын даргатай уулзав

08-18-2017 10:09

 17-нд Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Фань Чанлүн Бээжинд айлчилж  ирсэн Америкийн армийн Штабын дарга нарын нэгдсэн хурлын дарга Жозеф  Ф.Данфордтай уулзав.

Фань Чанлүн: Хоёр орны төрийн тэргүүн хоёр армийн харилцаанд анхаарал  хандуулж, хоёр армийн харилцаа Хятад, Америкийн харилцааны тогтвортой хүчин зүйл  болохыг хүсэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр армийн харилцаа эрүүлээр тасралтгүй  хөгжиж, батлан хамгаалах, армийн дээд зиндааны хэлхээ холбоо олширч, сэргийлэлт  хамгаалалтын тухай зөвшилцөл, видео яриа хэлцэл зэргийг ажиллуулж, армийн  харилцан итгэлцлийн механизм тасралтгүй боловсронгуй болж байна. Гэвч Тайваний  асуудал, Хятадын эргэн тойронд “ТНААD” систем байрлуулах, цэргийн хөлөг онгоцоо  Өмнөд Хятадын  тэнгист томилох, Хятадын эргэн тойрны тэнгисийн усан хилийг  тагнах зэрэг Америкийн талын буруу үйлдэл хоёр орон, хоёр армийн харилцаа, хоёр  талын харилцан итгэлцэлд маш их сөрөг нөлөө дагуулсан. Америкийн талтай хамт  хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хянуур хэрэгжүүлэн, хамтын  ажиллагааны нөөц боломжийг нээж, санал зөрөлдөөн, эмзэг асуудлыг эвээр  зохицуулж, хоёр армийн харилцааны хөгжлөөр хоёр орны бүхэл цогцын харилцааг  шинэ, эерэг эрч хүчээр сэлбэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Жозеф Ф Данфорд нь Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц Америкийн  сураг тасарсан цэрэг дайчдыг эрж хайх ажилд оролцсонд талархал дэвшүүлсэн байна.  Тэрээр: Хятад улстай хамтаар хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж,  үнэнч шударга байр сууриас мэргэжлийн түвшинд хоёр армийн олон салбарын ажил  хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, буруу магадлал болон сөргөлдөөнийг багасгаж,  эрсдэлийг тогтоон барьж, хоёр армийн харилцааны эрүүл хөгжлийг хамтаар ахиулахад  бэлэн байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100