CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Польшид араб морины өдөрлөг болов

08-17-2017 10:47

 Эрхэм сонсогчид оо, саяхан Польшийн зүүн  бүс нутаг дахь улсын өмчийн Жанов Подлаский фермд 2017 оны “Польшийн бахархал”  хэмээх араб морины өдөрлөг боллоо. Арга хэмжээний үеэр явагдсан жилд нэг удаа  болдог “Польшийн бахархал” араб морины дуудлага худалдаанд дэлхийн олон орны  морины хорхойтнууд, морь арчлан тэжээгчид оролцов. Энэ онд Хятадын Адууны аж  үйлдвэрийн нийгэмлэг анх удаа цэвэр цусны араб морины дуудлага худалдаа, Польшийн араб морины өнгө зүс сонгон шалгаруулах үндэсний наадам зэрэг иж бүрэн  арга хэмжээнд урилгаар ороцлсон байна. Энэ тухай ХОУР-гоос Польшид суугаа  сурвалжлагч Тан Ли-гийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Араб морь бол дэлхийн хамгийн эртний  адууны үүлдрийн нэг бөгөөд цэвэр цусны адууны гол төрөл юм. Польшид араб морь  өсгөж үржүүлээд хэдэн зууны нүүр үзжээ. Дэлхийд нөлөөтэй Польшийн цэвэр цусны  араб морины дуудлага худалдаа 1970 оноос үүсэж бий болжээ. Арчлан тэжээх, сурган  бэлтгэх талаар Польш улс өвөрмөц давуу талтай учраас Польш морь зүйл бүрийн наадам тэмцээнд олонтаа тэргүүлдэг юм. Иймээс жил бүр болдог Польшийн цэвэр  цусны араб морины дуудлага худалдаа олон нийтийн анхаарлыг их татдаг гэнэ.  Польшийн Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Бабалский ингэж ярьж байна.
"Хятадын зочид төлөөлөгчид дуудлага  худалдаанд ирж оролцсон. Энэ нь бидний хувьд маш чухал юм. Тэд дуудлага  худалдаанд илүү их идэвхтэй оролцохыг бид хүсэж байна. 200 жилийн турш, хэд  хэдэн үеийн хүмүүсийн хичээл зүтгэлээр адуу өсгөж үржүүлэх, арчлан тэжээх “Жанов Подласки” хэмээх брэнд бий болгосон гэдгийг онцлон хэлье."

Төрийн өмчит адууны фермийг гардан  хариуцсан Польшийн Хөдөө аж ахуйн хөрөнгийн товчооны дэд дарга Андрзеж Сутковски  манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Хятадын зочид төлөөлөгчид Польшид ирж,  Европт маш чухалд тооцогддог "Польшийн бахархал" хэмээх араб морины дуудлага  худалдаанд оролцож буйд бид баяртай байна. Энэ оны 5-р сард Хятадын Адууны аж үйлдвэрийн нийгэмлэг Польшийн адууны нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, наадам тэмцээн зохион байгуулах, унаач бэлтгэн дасгалжуулах,  мэргэжлийн хүн хүчээ харилцан айлчлуулах, адууны шинэ үүлдэр гарган өсгөж  үржүүлэх, тэжээх зэрэг талаар харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилт  тавьсан гэжээ.

"Польш, Хятадын талын аль аль нь нөгөө  талтайгаа хамтран ажиллахыг хүссэн шийдвэр зоригтой байгаа. Мөн энэ хамтын  ажиллагаа хоёр талдаа амжилт дагуулж, ихээхэн үр дүнд хүрэхийг хүсэж байна. Ирэх  сарын эхээр Хятадын Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид болон малын эмч нарын төлөөлөл Польшийн адууны фермд сүүлчийн удаагийн судалгаа хийх ба холбогдох  зөвшөөрлийн гэрчилгээ олгох юм. Польшийн адууг Хятадад экспортлох ажлыг даруй  эхлүүлэхийг бид хүсэж байна."
Дуудлага худалдаанд анх удаа ирж оролцсон Хятадын Адууны аж үйлдвэрийн нийгэмлэгийн төлөөлөгчид Польшид очмогцоо орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг татжээ. Хятадын Адууны аж  үйлдвэрийн нийгэмлэгийн Морины уралдааны комиссын нарийн бичгийн дарга Бай Шюй  хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Польшийн араб морь болон энэ нутагт арчлан тэжээсэн  бусад үүлдрийн адуу Польш бол урт удааны адууны соёлтой, адуу арчлан өсгөсөн  түүхтэй орон гэдгийг мэдрүүллээ. Польшийн адуу үнэхээр сайхан өнгө зүстэй  харагдаж байна. Энэ удаад Польшийн дуудлага худалдаанд оролцсон морьд маш сайн  байна. Хятад улсад цөөнгүй хүн араб морь сонирхдог. Хятадын Адууны нийгэмлэг энэ  удаад Польшийн Адууны нийгэмлэгтэй харилцаж, араб морины дуудлага худалдаа,  үзүүлбэр, наадам зэрэг арга хэмжээнд оролцох замаар, Польш дахь цэвэр цусны араб  морь бол маш шилдэг гэдгийг Хятадын олон хүнд ойлгуулж, тэднийг Польшид ирж араб морь авахыг уриална. Хятад, Польшийн адууны халдварт өвчний шалгалтын тогтоол баталгаажсан бөгөөд удалгүй адууны экспорт импортын худалдааг эхлүүлнэ. Энэ  удаад илүү гүнзгий харилцаа өрнүүлж, хоёр талын адууны болон хөдөө аж ахуйн  хамтын ажиллагааг түргэн эхлүүлж, Польшийн адуу удалгүй Хятад улсад хүргэгдэхийг хүсэж байна"гэжээ.
"Бидний Польш улстай өрнүүлж буй харилцаа  улам гүнзгийрэхийн хэрээр, Польшийн адууны үржүүлэн өсгөх иймэрхүү арга хэлбэр,  адууны брэнд, мөн адуутай холбоотой наадам тэмцээн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа  ч бага багаар Хятад улсад нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад хүмүүст Польшийн  адуу, холбогдох арга хэмжээ, үржүүлэн өсгөх арга хэлбэрийг сайтар ойлгуулах нь  Хятадын адууны аж үйлдвэрийн хөгжилд нэг зүйлийн эерэг сэдэл болох юм. Польшид  удам залгасан араб морь дэлхий дахинд алдартай. Бидний хичээл зүтгэлээр дамжин,  Польшид удам залгасан улам олон араб морийг Хятад хүмүүс сонирхож, худалдан  авахыг хүсэж байна."


\Уртнасан\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100