CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкийн зэмлэлд хариу өгөв

08-17-2017 10:39

Америк сүүлийн үе тайлан нийтэлж, Хятадын шашны бодлогыг зэмлэсэн  явдалд  16-нд, Хятадын ГХЯ хариу өгсөн байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, бодит үнэнийг хүндэтгэж, өөрийн ажлаа сайтар хийж, шашны асуудлаар бусад орны дотоод хэрэгт оролцон, буруу тохио өгөхгүй байхыг Хятадын тал Америкаас шаардаж байна гэжээ. 

Тэрээр: Хятадын засгийн газар, иргэдийн шашин шүтлэг чөлөөтэй байхыг бүрмөсөн хүндэтгэж, хуулийн дагуу хамгаалах бөгөөд Хятадын үндэстнүүд, олон газар нутгийн ард түмэн хуулийн дагуу шашин шүтлэгийн чөлөөтэй байхыг эдэлж байна. Америк тайлан гэгчээр бодит үнэнийг гуйвуулан, Хятадын шашин шүтлэгийн чөлөөтэй байдлыг дураараа зэмлэхийг Хятадын тал эрс эсэргүүцэх бөгөөд энэ асуудлаар Америктай хатуу харьцах болно гэжээ. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100