CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И Германы канцлерын орлогчтой утсаар ярив

08-16-2017 13:16

15-нд, Хятадын ГХЯ-ны сайд Ван И Германы канцлерын орлогч, ГХЯ-ны сайд Сигмар Габриелийн урилгаар түүнтэй утсаар ярьж, Солонгосын хойгийн талаар санал солилцжээ.


Ван И: олон тал хичээн ажилласны үр шимээр, Солонгосын хойгийн хурцадмал байдал намжих хандлага гарлаа. Гэлээ ч “8-р сарын хямрал” дуусаагүй байгаа тул талууд үүнийг зохицуулахаар хичээн ажиллах шаардлагатай. Хятадын тал тус хойгийн цөмийн асуудлыг энх тайвны аргаар зохицуулахыг зорьж байгаа. Мөн талуудын түүх, ард түмэнд хариуцах байр сууриар зөв нотолгоо, сонголт хийхийг хүсэж байна. Үүнд Германы зүгээс идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятад улс хүсэж байна гэжээ.

Сигмар Габриел, туайн үед Европ дахин хатуухан сургамж авсан юм. Талууд хянуур ажиллаж, Солонгосын хойгийн байдал хурцдахаас сэргийлэх ёстой. Хятад улс Солонгосын хойгийн цөмийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэж байгаад Германы тал талархал илэрхийлж, Хятадын талын дэвшүүлсэн "Америк хориг тавихаа түр зогсоож, Солонгос цөмийн туршилтаа түр зогсоох” санаачилгыг ойлгон дэмжиж байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энх тайвны аргаар зохицуулахын төлөөх хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд таатай байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100