CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Батлан хамгаалах зардлаа багасгах нь Оросын армийн тоноглолоо шинэчлэхэд нөлөөлөхгүй

08-16-2017 14:02

 15-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин: Ирэх жил батлан хамгаалах зардал багасах боловч энэ нь Оросын зэвсэгт хүчний тоноглолоо шинэчлэхэд нөлөөлөхгүй гэжээ.

Оросын төрийн ДУМ-ын төсвийн тоо баримтаас үзвэл, 2017 онд Оросын батлан хамгаалах төсвийн зардал 46 тэрбум 900 сая ам доллар байгаа нь 2016 оныхоос 16 тэрбум 800 саяар багассан үзүүлэлт юм. 2018 онд Оросын батлан хамгаалах төсвийн зардал 1 тэрбум 700 сая ам доллараар багасах юм байна.

Сүүлийн жилүүдэд Орос армийн орчин үеийн байгуулалтаа түргэтгэж, зэвсэг тоноглолоо их хэмжээгээр орчин үеийн болгосон юм. Оросын зэвсэгт хүчний зэвсэг тоноглолоо шинэчлэх төлөвлөгөөгөөр Оросын армийн зэр зэвсэг, технологийн шинэчлэл  2020 оноос өмнө 70 хувьд хүрэх ёстой юм.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100