CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

"ТНААD” систем байршуулахаа зогсоохыг шаардав

08-15-2017 10:15

Хятад улсын аюулгүйн ашиг сонирхлыг хүндэтгэж, “ТНААD” систем  байршуулахаа зогсоохыг Хятад улс БНСУ-д шаардаж байна гэж Хятадын ГХЯ-ны  хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 14-нд хэллээ.

"Мөн өдөр  БНСУ-ын  шинээр томилогдсон батлан хамгаалахын сайд парламентын чуулган дээр, Солонгосын  хойгийн байдал хурцдаж байгаа учраас “ТНААD” системийн байршуулалтаа түргэвчлэх  хэрэгтэй” гэжээ. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна гэсэн  сэтгүүлчийн асуултад Хуа Чүнь-Ин: “ТНААD” систем БНСУ-ын аюулгүйн ашиг сонирхлыг  баталгаатай хамгаалж чадахгүй мөртөө Солнгосын хойгийн цөмийн асуудлыг  зохицуулахад ч ашиггүй. Мөн Хятад зэрэг бүс нутгийн улс орнуудын стратегийн  аюулгүйн ашиг сонирхлыг хохироох болно. Тиймээс Хятад улсын аюулгүйн ашиг  сонирхлыг хүндэтгэж, “ТНААD” системийн байршуулалтаа зогсоохыг Хятад улс шаардаж  байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100