CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ираны аж ахуйн нэгж реакторыг боловсруулан хэрэглэхээр боллоо

08-14-2017 13:50

 13-нд Ираны хэвлэлийн  мэдээлснээр: Ираны нэгдүгээр дэд ерөнхийлөгч Эсхак Жахангири атомын эрчим хүчний  байгууллагын захирал Али-Акбар Салехи-д, атомын эрчим хүчний байгууллагын  зорилт, хариуцлагын дагуу Ираны цөмийн энергийн үйлдвэрлэл, хөгжлийн компани  реакторыг судлан боловсруулж хэрэглэх тухай заавар өгчээ. 

 

2015 оны 7 сард, Иран улс Америк, Их Британи, Франц, Хятад, Герман  зэрэг оронтой хэлэлцээр хийн,  нийтлэг ойлголтод хүрч, цөмийн зэвсгийг урт  хугацаагаар судлан боловсруулах хөтөлбөрийг зогсоосон байна. Олон улсын хамтын  нийгэмлэг ч Иранд тавьсан хориг арга хэмжээгээ цуцалсан юм. Гэвч энэ хэлэлцээр  Ираны иргэний хэрэглээний Цөмийн байгууламжид хязгаар тавиагүй  юм.


Ираны атомын эрчим хүчний байгууллага  мэдэгдэхдээ: Судлан  боловсруулах хөтөлбөрийг цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах цар хүрээнд  явуулах ба үүнд реактороор шатахуун болгосон баяжуулсан ураныг боловсруулах  зэрэг төсөл багтаж байгаа юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100