CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Юй Жэншэн үндэстнүүдийн ард иргэдийг эргэв

08-10-2017 13:39

9-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын  хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга, төвийн төлөөлөгчдийн тэргүүн  Юй Жэншэн төвийн төлөөлөгчдийн эхний багийг даргалж, Хөх хотын оршин суугчдын  хороолол, аж ахуй, байгууллага нэгжээр явж, Ши Жиньпин даргаар төв болгосон  Намын төв хорооны тавьсан анхаарлыг орон нутгийн үндэстнүүдийн олон салбарын  боловсон хүчин, ард иргэдэд дамжуулав.
9-нд, Юй Жэншэн Улаанхүүгийн  дурсгалын музейд очиж, ахмад үеийн хувьсгалчдын улс орон, ард түмэнд байгуулсан  түүхэн гавьяа зүтгэлийг дурсан санав. Тэрээр, нөхөр Улаанхүүгийн алдар гавьяаг  музейд таниулж тавьсан байна. Түүний эрхэм дээд зориг санаа, хэв суртлыг  "Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг  хамт биелүүлье" урианы асар их хүчин болгох ёстой гэжээ.
Олон  үндэстний иргэд суурьшин амьдарч буй Шин Кан хороололд Юй Жэншэн нэг цэгийн  үйлчилгээний танхимд орж, ажил байдалтай танилцуан ажилтнуудтай ярилцав. Тэрээр,  хотын үндэстний ажил голдуу хороололд төвлөрдөг. Хамт амьдарч, хамт суралцах,  хамт ажиллан, хамт амар жаргалтай байх нийгмийн нөхцөлийг буй болгож,  үндэстнүүдийн ард түмэн сэтгэл зүрхээ холбон, бие биедээ тусалдаг байх  ёстой гэжээ. Тэрээр мөрөөдлийн номын өрөө, чөлөөт цагийн талбарт очиж хүмүүстэй  ярилцан, иргэдэд сайн сайхны ерөөл дэвшүүлэв.
Дараа нь Юй Жэншэн,  Хөх хотын үндэстнүүдийн боловсон хүчин, ард иргэдийн төлөөллийг хүлээн авч  уулзан, Хөх хотод ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх уулзалтад  оролцов.

Тэрээр, мөн өдрийн үдээс хойш, Өвөр Монголын мал үржүүлэн  тэжээх, био технологийн Сай Кэшэн судалгааны хүрээлэнтэй танилцаад хэлэхдээ:  Судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, мал аж ахуйд нүүрлэж буй  гол асуудлуудыг зохицуулан, чухал технологийг эзэмшиж, үйлдвэрлэлийг улам  хөгжүүлэх ёстой гэжээ.
Тэрээр мөн Мэн Чао экологийн орчны ХХК-д  айлчилж, тал нутгийн Ургамлын үзмэрийн танхим, экологийг нөхөн сэргээх, бэлчээр  өвсний бин дата төвтэй танилцан, улс орны байдалд зохицсон ногоон байгууламжийн  тогтвортой хөгжлийн замыг эрэлхийлж, үзэсгэлэнт Өвөр Монгол, үзэсгэлэнт Хятад  орныг бүтээн байгуулахад улам их хувь нэмэр оруулах ёстой  гэжээ.

\Урьхан \ 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100