CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гамшгаас аврах заавар өгөв

08-09-2017 11:35

Сычуань мужийн засаг  захиргааны хэвлэлийн албаны мэдээлснээр, 8-р сарын 8-ны 21 цаг 19 минутад,  Абагийн Чян, Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Жю Зайгөү сяньд 7.0 баллын  хүчтэй газар хөдөлж, 9-ны 05 цаг хүртэлх байдлаар, газар хөдлөлтийн улмаас 9 хүн  амь насаа алдаж, 164 хүн бэртсэн байна.

Газар хөдлөлтийн  дараа, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин дээд хэмжээнд чухалчлан, тэр даруй заавар  өгчээ. Зааварт: Жю Зайгөүд болсон 7.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн байдлыг  сайтар ойлгож, даруй хүн хүч томилон гамшгийн бүсэд очуулж, аврах ажлыг эрчтэй  хийхийн зэрэгцээ жуулчид болон гамшигт өртсөн иргэдийг зохистой  байрлуулан, хохирлыг хамгийн доод хэмжээнд тогтоон барихыг шаарджээ.   

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны  гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян зааварлахдаа: Гамшгийн байдлыг  сайтар ойлгож, бүх хүчээрээ аврах ажлыг өрнүүлэн, хохирлыг хамгийн доод хэмжээнд  байлгаж, гамшгийн бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохистой байгуулах  хэрэгтэй. Мөн газар хөдлөлтийн хяналт шинжилгээгээ эрчимжүүлж, дахин гамшиг  гарахаас сэргийлэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Ши Жиньпин, Ли Кэчян нарын зааврын дагуу, Төрийн зөвлөл, гамшгаас  аврах үндэсний хороо, төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшгаас аврах командлах  төвөөс бүрдсэн ажлын хэсэг томилон, газар хөдөлсөн нутагт очиж аврах ажлыг  удирдаж байна. Сычуань мужийн намын хороо, засаг захиргааны удирдах хүмүүс газар  хөдөлсөн бүсэд очиж аврах ажилд оролцож байна. Сычуань муж, Аба жөү газар  хөдлөлтөөс сэргийлэх нэгдүгээр зэрэглэлийн дохио өгөөд байна. Одоогоор, газар хөдлөлтийн гамшгаас аврах олон төрлийн ажлыг эрчтэй хийж  байна.
 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100