CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

2371-р тоот тогтоол аюулгүйн зөвлөлийн байр суурийг тусгав

08-08-2017 10:58

 7-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан:  НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн сүүлийн өдөр баталсан 2371-р тоот тогтоол аюулгүйн  зөвлөлийн гишүүдийн байр суурийг тусгалаа, Хятадын тал Солонгосын хойгийн  асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зохицуулахыг баримталж байна. Мөн БНАСАУ  цөмийн арга хэмжээгээ зогсоож, Америк болон БНСУ их цар хэмжээтэй нэгдсэн  цэргийн сургууль хийхээ зогсох санаачилга болон хойгт цөмийн зэвсэггүй байх,  хойгт энх тайвны механизм байгуулах үзэл санааг баримтлах болно гэжээ. 


Тэрээр: эдүгээ  хойгийн байдал ээдрээтэй байна, хүлээцтэй байж, хойгийн хурцадмал байдлыг намжаахын тулд, хойгийн асуудлыг эвтэй зохицуулах асуудалд нааштай хүчин зүтгэл  гаргахыг Хятадын тал холбогдох талуудад хандан уриалж байна. Хятадын тал  Солонгосын хойгийн асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зохицуулахыг баримталж  байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100