CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И, Могеринитай уулзав

08-08-2017 10:22

 7-нд Филиппиний Манилад Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Зүүн Азийн хамтын ажиллагааны Гадаад харилцааны сайд нарын цуврал хуралд оролцох үедээ, Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могеринитай уулзав. Хоёр тал Солонгосын хойгийн цөмийн асуудлаар голлон санал бодлоо солилцов.

Ван И, Солонгосын хойгийн өнөөгийн байдлын тухай Хятадын талын байр суурийг танилцуулах үедээ: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Хойд Солонгостой холбоотой тогтоолын төслийг бүх талаар хэрэгжүүлэх ёстой. Хятадын талаас дэвшүүлсэн "хоёр талаар түр зогсох" санаачилга аюулгүйн асуудлыг зохицуулж болох төдийгүй өнөөгийн хурцадмал байдлыг таслахад ашигтай бөгөөд энхийн хэлэлцээг сэргээх боломж нээх юм. Холбогдох тал өөр өөрийн хариуцлагаа хүлээхийг хүсэж байна гэжээ.

Федерика Могерини: Ираны цөмийн асуудал, Солонгосын хойгийн цөмийн асуудал зэргийг зүй зохистой зохицуулахад Хятадын тал чухал үүрэг гүйцэтгэснийг Европын тал сайшааж байна. Европ, Хятад хоёр тал Ираны цөмийн асуудлаар маш сайн хамтран ажиллаж байсан юм. Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний туршлагаас суралцаж, хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг бүтээлчээр, энх тайванаар зохицуулах төслийг эрэлхийлэхийг хүсэж байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100