CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Юй Жэншэн тэргүүтэй төв хорооны төлөөлөгчид Хөх хотод очив

08-08-2017 17:41

ХОУР-гийн мэдээ: ХКН-ын төв хорооны улс  төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй  Жэншэн тэргүүтэй төвийн төлөөлөгчид 7-нд Хөх хотод хүрэлцэн орчиж, ӨМӨЗО  байгуулагдсаны 70 жилийн ойн тэмдэглэх арга хэмжээнд оролцож байна. Төвийн  төлөөлөгчид мөн өдөр ӨМӨЗО-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши  Жиньпиний баярын захидал, баярын пайзыг гардуулж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн  ойгоор шинэ гараа болгож, анхны зорилтоо марталгүй, эв санаа нэгтэй, харилцан  туслалцаж, Хятадын үндэстнүүдийн ард түмэнтэй хамт эх орныхоо төлөө үүргээ  гүйцэтгэж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын төлөөх Хятадын  мөрөөдлийг эртхэн биелүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүслээ.

7-нд  төвийн төлөөлөгчдийн суусан тусгай нисэх онгоц Хөх хотын Цагаан суварга нисэх  онгоцны буудалд газардлаа. Төвийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 63 хүн очсон байна.  ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын  орлогч Лю Яньдүн, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нэгдмэл фронтын  хэлтсийн дарга Сүнь Чүньлань, төв засгийн газар, төрийн албан байгууллагын  холбогдох салбар, олон нийтийн байгууллага, ардын чөлөөлөх арми, зэвсэгт  цагдаагийн арми, Шиньжян, Гуанши, Нинся, Түвд зэрэг үндэстний цөөнхийн дөрвөн  өөртөө засах орны төлөөлөгчид, Өвөр Монголд тусалж буй Бээжин хотын албаны  хүмүүс байлцлаа.

ӨМӨЗО  байгуулагдсан 70 жилийн ой энэ онд тохиож байна. Хятадын үндэстний цөөнхийн  анхны өөртөө засах орны хувьд ӨМӨЗО Хятадын үндэстний цөөнхийн өөртөө засах  дүрэм хэрэгжүүлэх үлгэр жишээ юм. 70 жилийн турш Өвөр Монголын ДНБ 642 дахин  нэмэгдэж, хот хөдөөгийн оршин суугчдын хүн нэг бүрт оногдох орлого 110 дахин  нэмэгдлээ. Энэ жил Өвөр Монгол Хятадын бохирдолгүй хөдөө аж ахуйн мал аж ахуйн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх бааз болж, мөн эрчим хүч, шинэ хэлбэрийн химийн аж  үйлдвэр, өнгөт металлурги, стратегийн шинэ аж ахуйн бааз болсон юм.


Очсон өдөр нь  болсон дурсгалын эд зүйлс гардуулах ёслолд, ХКН-ын төв хорооны төлөөлөгчид  ӨМӨЗО-д Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын баярын бичгийг хүргэв.  "Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, Хятадын аугаа их мөрөөдлийг  хамтдаа биелүүлье" хэмээх бичээс, түүний монгол орчуулга, түүний хүрээн дээгүүр  70 хэсэг үүл товойлгон сийлсэн ба үүгээр ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн  түүхийг төлөөлүүлж, төв хэсэгтээ Хятадын улаан өнгөөр дэвсгэрлэж, тодрон туяарах  алтлаг өлзий хээ нь өлзий дэмбэрэл, аз жаргал, өнө мөнхийг бэлгэдсэн  байна.

Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний бодит шаардлагыг бодолцон,  ХКН-ын төв хорооны төлөөлөгчид мөн ӨМӨЗО-д сүүтэй цайны хэрэгсэл, сургалтын  мультимедиа дэлгэц, дуут жагсаалын чуулгын хөгжмийн  зэмсэг, зурагт ном, шинжлэх ухааны туршилтын тоглоом, том оврын угаалгын машин  зэргийг бэлэглэсэн байна.

8-нд болох ӨМӨЗО байгуулагдсан 70  жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд ХКН-ын төв хорооны төлөөлөгчид оролцон, ӨМӨЗО-ы  олон аймаг хотод очин ажиллаж, мэндчилгээ дэвшүүлэх юм  байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100