CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Мьянмарын хаш чулуу, сувд эрдэнийн яармаг болов

08-08-2017 11:29

 

Мьянмарын хаш чулуу, сувд эрдэнийн 54-р яармаг саяхан Мьянмарын нийслэл Найпьидавд нээгдэж, гадаад дотоодын 5000   бизнесмений анхаарлыг татаж, уг яармагт оролцож байгаа хүний тоо нь ноднингоос   ихээр нэмэгдэж, олон үзүүлэлт нь ногоон хашийн зах зээл сэргэж эхэлснийг харуулж   байна.


Мьянмарт жил бүр 3 удаа хаш чулуу,   сувд эрдэнийн яармаг болдог бөгөөд хамгийн гол нь 6-гаас 7-р сарын эхээр болдог   байна. гэвч энэ онд жилийн дунд үеэр болдог энэ яармагийг 8-р сард хийхээр   болсон байна. Мьянмарын эрдэнийн чулуу сувд эрдэнийн аж ахуйн нэгжийн холбооны   орлогч дарга Aung Kyaw Win Vice хэлэхдээ:

"Өнгөрсөн онуудад эдийн засгийн   нөхцөл сайн байсан, одоо харин дэлхийн эдийн засаг унаж байна, бидний зохион   байгуулж байгаа яармаг Хятадын Хонконг болон Тайландын сувд эрдэнийн яармагтай   ойр ойрхон зохион явуулбал, зарим бизнесмен гоморхож байдаг юм. Үүнээс гадна,   энэ оны 8-р сарын 3-нд бид Мьянмарын анхны хаш эрдэнэ болон эрдэнийн чулуун   өдөрлөгөө тэмдэглэх гэж байна. хэрэв бид 3, 4-нд АСЕАН-ын хаш чулуу болон   эрдэнийн чулууны дээд уулзалтыг зохион байгуулахад хүрвэл энэ хоёр үйл ажиллагаа   нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татаж чадахгүй юм. Иймээс бид уг   яармагийг хамт зохион байгуулж байгаа нь нэн олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг   татахын төлөө юм".

Энэ яармаг нь Мьянмарын 1400   бизнесмен, гадаадын 3400 гаруй хүн дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн   байна. гадаадын бизнесмений зонхилох олонх нь Хятадын бизнесмен байж, дуудлага   худалдаанд оролцогчид ноднингийн мөн үеийнхээс 40 хувь нэмэгдсэн байна. Уг   яармагт оролцож байгаа хүний тоо нэмэгдсэн нь Мьянмарын засгийн газар дуудлага   худалдаанд орох зах зээлийн баталгааны мөнгийг багасгасантай холбоотой гэж 1964   оноос Мьянмарт хаш чулуу, сувд эрдэнийн яармаг анх зохиож эхэлснээс хойш удаа   дараагийн яармагт оролцож, хаш чулууны зах зээлийн даган ажилладаг Ван Руймин   үзсэн байна.

Тэрээр хэлэхдээ, Мьянмар хүмүүс их   цөөн оролцож байсан, сүүлийн гурав дөрвөн жилд Мьянмар барьцааны мөнгийг   багасгасан байна. Уг нь 50 мянган еврогийн барьцааны мөнгө авч байсан бол одоо   Мьянмар хүнээс 10 мянга евро л авах болсон, Хятад хүнээс харин 20 мянган евро   авч байна гэжээ.

Үүнээс гадна, дуудлага худалдаанд   орохоор иж байгаа Хятад хүний тоо ноднингоос нэмэгдсэн байна. Шаньдүнгээс ирсэн   Ли Вэньгүө бол Мьянмарт ирж байгаа шинэ зочин юм, тэрээр хэлэхдээ:

"Би анх ирж байгаа хэдий ч ойлголт   сайтай байна. Өнгөрөгч жил гэхэд Хятадын Же-Яннаас гэхэд 3 онгоц түрээслэн ирж   байсан бол энэ удаа 10 онгоц түрээслэн ирсэн. Ганц Же-Яннаас л ийм олон хүн ирж   байна. Би өнгөрсөнд Гуанжөүгээс бөөнөөр бараа авч байсан, одоо Мьянмарын Мандали   хотоос түүхий эдээ авч байна. Одоо би энд ирж үзэж байна, хэрэв сэтгэлд   таалагдвал даруй худалдан авах болно. Энэ удаа би жижиг шиг сайн чанарынх нь   авна, үнийн талаар чанарыг үзэж байж шийднэ. Сая юаниас бага 20, 30 мянган   юаниас дээгүүр байх болно. Энд ирсэн хүмүүс их олон байна, эрдэнийн чулуу бага   байж магад".

Энэ удаагийн яармагт нийт 6500   гаруй хаш чулууг дуудлага худалдаанд оруулах бөгөөд анхны үнэ нь хамгийн доод   захдаа 4000 евро байж, дээд зах нь 12 сая евро байх юм байна. Сүүлийн жилүүдэд   зах зээл өөдрөг биш учир 10 сая гаруй евро үнэтэй чулууг худалдаж гарахгүй   байсан юм байна. ноднингийн яармагаар орлого нь даруй 10 хувь хасагдсан байгаа   юм. Гэвч хэдэн арван жил хаш чулууны наймаа хийж ирсэн Ван Руймин энэ удаагийн   яармагт итгэл дүүрэн байлаа.

"Энэ удаагийн дуудлага худалдааны   анхны үнэ нь хамгийн өндөртөө 12 сая евро гэсэн байна. энд хамгийн өндөр шиг   байгаа боловч ийм чулууг тийм амархан олж чадахгүй юм. Чанар нь маш сайн, шил   шиг гялалзаж байна. үүгээр олон хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.   Бугуйвч, дээд зэргийн зүүлт гэх мэт, сайн үнээр зарагдах байх гэж би үзэж байна."

Хятад улс бол Мьянмарын хаш   чулууны оруулалтын гол зах зээл болно, Мьянмарын хаш чулууны 90 хувь гаруй нь   Хятадад борлуулагдаж байдаг. Завсрын мөнгө татан гарснаар Хятадын хаш чулууны   бүтээгдэхүүний зах зээл сүүлийн хоёр гурван жилд зохицуулалт гарсан байна, энэ   нь хаш чулууг багтаасан зах зээлийн нэн ухаалаг болоход ашигтай гэж Ван Руймин   үзсэн байна.

Уг ажлыг эрхэлж байгаа хүмүүс   хүлээцтэй болж, зах зээлийн үнэ, өөрийн хөрөнгө мөнгө, зах зээлийг байдлыг   үндэслэн хаш чулуу худалдан авах болжээ. Энэ удаагийн дуудлага худалдаа ч   шударга болж байна, өнгөрсний шиг тийм хөөрөгдсөн биш болжээ.

Энэ нь ч Хятадын дотоодын Ли   Гөүвэнь шиг хаш чулууны наймаа хийдэг бизнесменийг Мьянмарт ирж дуудлага   худалдаанд оролцуулж байна.

"Зах зээл тийм сайн биш ч бид ирж   үзэж байна, хаш чулууны үнэ доот түвшинд орсон үе гэж би үзэж байна, 2017 оных   шиг ийм доор үнэтэй байж чадахгүй юм, хаш чулууны зах зээл ч аажмаар сэргэж   хэлнэ шуу".

Энэ удаагийн хаш чулуу эрдэнийн   чулууны яармагт бадмарга, индирнил зэрэг хаш чулууны түүх эд тэрчлэн   бүтээгдэхүүнийг худалдах болно. Уг яармаг энэ сарын 11 болтол үргэлжлэх   болно.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100