CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Аюулгүйн зөвлөл шинэ тогтоол батлав

08-07-2017 10:14

 Орон нутгийн цагаар 6-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Филиппиний Манилад  болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны гадаад хэргийн сайд нарын цуврал хуралд  оролцох үеэр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл сүүлийн үед БНАСАУ-ын асуудлаар шинэ  тогтоол баталсан тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

Ван И: Өнөөдөр  үүрээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Солонгосын хойгийн цөмийн асуудлаар 2371-р  тогтоол баталсан байна. Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхэлсэн орны  хувьд, энэ үйл явцад шударга байр суурь баримтлан, үүрэг хариуцлагаа биелүүлж,  бүтээлч үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Ван И: Энэ шинэ тогтоол хоёр чухал агуулгатай. Нэг нь  БНАСАУ Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчин байнга пуужин хөөргөсөн явдалд  чиглүүлэн хариу арга хэмжээ авч, БНАСАУ-ын цөмийн зэвсэг хөгжүүлэх үйл явцыг үр  ашигтай тогтоон барих. Нөгөө нь 6 талт хэлэлцээг дахин эхлүүлэхийг уриалж, тус  хойгийн асуудлыг дипломат, улс төрийн энхийн аргаар зохицуулж, ялангуяа байдал  цаашид хурцдахаас зайлсхийхийг  онцоллоо гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100