CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ӨМӨЗО-ны эдийн засаг ихээхэн амжилтад хүрчээ

08-07-2017 11:15

ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тохиолдуулан, өөртөө засах орны засгийн газрын хэвлэлийн алба 4-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, 70 жилийн турших эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв нэгдэл, соёлын хөгжил, хил хязгаарын амар амгалан байдал, экологийн соёл, үндэстнүүдийн ард түмний аж амьдрал зэргийг танилцуулсан байна.

ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэлийн албаны дарга, засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Гао Рүньши, “ӨМӨЗО 1947 оны 5-р сарын 1-нд ХКН-ын удирдлагаар байгуулагдсан мужийн зэрэглэлийн үндэстний цөөнхийн анхны өөртөө засах орон юм. 70 жилийн турш Намын төв хороо, Төрийн зөвлөлийн удирдлага, үндэстний тухай намын бодлогын дэмжлэгээр ӨМӨЗО-ны олон салбарын ажил үйлс эрчимтэй хөгжлөө олсон.

Эдийн засгийн бүтээн байгуулалтын талаар, 70 жилийн турш, ӨМӨЗО-ны эдийн засгийн ерөнхий хүчин чадал илт дээшилж, 2016 онд өөртөө засах орны ДНБ 1 их наяд 860 тэрбум юаньд хүрч, Хятадын баруун бүсийн мужуудыг тэргүүлж, ДНБ-ий хүн нэг бүрийн дундаж хэмжээ 74 мянга 69 юаньд хүрч, үндэсний хэмжээнд 6-д орсон байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар зохицолтой хөгжиж, эдийн засгийн хөгжилд эзлэх хувийн жин тус бүр 8.8, 48.7, 42.5 хувьд хүрчээ. Мөн дэд бүтцийн нөхцөл байдал сайжирч, төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хот тохижилт, усан ашиглалт, эрчим хүч, мэдээлэл холбоо зэрэг орчин үеийн дэд бүтцийн сүлжээ өдөр ирэх тусам боловсронгуй болж байна. ӨМӨЗО өөрчлөлт нээлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, гадаадад нээлттэй хөгжих шинэ төлөвийг нээсэн юм.

Үндэстнүүдийн эв нэгдлийн талаар ч багагүй амжилт гаргалаа. ӨМӨЗО үндэстний бүс нутгийн өөртөө засах тогтолцоог хэлбэрэлтгүй хэрэгжүүлэн, “Үндэстний бүс нутгийн өөртөө засах хууль”-ийг бүх талаар чанд мөрдөж, төв засгийн газраас үндэсний бүс нутагт олгосон бие даах эрх, төрөл бүрийн хөнгөлөлттэй бодлогыг бүхнийг хянуур хэрэгжүүлж, үндэстнүүдийн ард түмэнд үр шимийг нь хүртээж, эв санааны нэгдлийг бэхжүүлж чадсан байна.
Энэ 70 жил, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, үндэстнүүдийн ард түмний амьдрал чинээлэг нийгэм өөд түүхэн алхам хийсэн. 2016 онд хот суурины оршин суугчдын зарцуулж болох орлого 1978 оныхоос 301 юаниас 32 мянга 975 юань, малчид тариачдын орлого 131 юаниас 11 мянга 609 юань болон нэмэгдсэн байна. Ядуурлыг арилгах талаар илэрхий амжилтад хүрч, одоогоор өөртөө засах орны хэмжээнд ядуу хүн амын тоо 556 мянга болтол буурсан байна. Үүнээс гадна, боловсрол, орон сууц, технологи, эрүү мэнд, спорт зэрэг нийгмийн олон салбарын ажил үйлс тогтвортой хөгжсөн юм. Мөн экологийн орчин нөхцөл илэрхий сайжирч, шороон шуурга дарах, гурван умардын халхавч ойн бүтээн байгуулалт, малын тоо толгой, тариалангийн талбайг багасган, экологийг сэргээх чухал төслүүдийг хэрэгжүүлж, Хятад улсын умард нутгийн экологийн аюулгүй байдлын баталгааг бэхжүүлсэн” гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100