CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайдтай уулзав

08-07-2017 10:56

 8-р сарын 6-нд Манилад Хятадын ГХЯ-ын сайд Ван И Зүүн  Азийн хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ болох Гадаад харилцааны сайд нарын  хуралд оролцох үедээ БНСУ-ын гадаад харилцааны сайд Кюнг Ва Кангтай  уулзав.

Ван И: БНХАУ, БНСУ ойр хөрш, хойгийн үйл хэргийн чухал  талуудын хувьд харилцаа холбоотой байх шаардлага их бий. “THAAD” систем  байрлуулах нь БНСУ-ын талын зүй ёсны батлан хамгаалах хэрэгцээнээс хэтэрч, Хятад  улсын стратегийн аюулгүй байдлын ашиг тусыг хохироож байна. Энэ нь хөршүүдийн  харилцаанд байж болох зүйл биш, стратегийн түншийн хувьд ч байж болох журам биш  юм. БНСУ-ын засгийн газар асуудлын мөн чанар, өөрийн талд учруулсан хохирлыг  тодорхой ойлгож, БНСУ-ын язгуур ашиг сонирхолд нийцэх ухаалаг сонголт  хийн, БНХАУ, БНСУ-ын харилцааны замд тээглэсэн бул чулууг авч хаяхын төлөө хүчин  зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Кюн Ва Кан: БНСУ “THAAD” системийг түр байрлуулж байгаа  нь Умард Солонгос байнга пуужин хөөргөж буй заналхийллийг эсэргүүцэхийн төлөө  юм. Эцсийн бүлэгт яг суурилуулах эсэх нь байгаль орчны үнэлгээний үр дүнгээс  шалтгаална. Хятадын талтай харилцаа холбоотой байж, хоёр орны харилцаанд оршиж  буй хүндрэлтэй асуудлыг хичээн зохицуулж, хоёр орны харилцааг бодитоор  сайжруулахыг БНСУ-ын тал хүсэж байна гэжээ.

Хоёр тал мөн Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаар  санал солилцов. Ван И: Холбогдох талууд хүлээцтэй байж, ашигтай, ашиггүйг  хянуур болгоомжтой тэнцүүлж, хурцадмал байдлыг гааруулах үйл ажиллагаа  явуулахаас зайлсхийн, эхний хэлэлцээг сэргээх нөхцөл боломж бүрдүүлэхийг хүсэж  байна. Хятадын талын дэвшүүлсэн санаачилгыг хянуур бодолхийлэхийг БНСУ-ын талаас  хүсэж байна гэжээ.

 

\Уртнасан\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100