CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Энэтхэгийн цэрэг хилийн шугам давсан хэргээр асуултад хариулав

08-04-2017 10:41

 Хятадын Гадаад харилцааны яамны   хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 8-р сарын 3-нд Энэтхэгийн цэрэг хилийн шугам  давсан хэргийн тухай сурвалжлагчийн асуусан асуултад хариулав.
 
Гэн Шуан  хэлэхдээ, 8-р сарын 2-ны үдээс хойших байдлаар, Энэтхэгийн цэргийн 48 хүн болон  1 бульдозер хууль бусаар Хятадын хилд байсаар байх бөгөөд Энэтхэгийн их  хэмжээний зэвсэгт хүчин хилийн шугам болон хилийн шугамын Энэтхэгийн талд  цугларсан юм. Энэтхэг Хятадын хооронд байгуулсан холбогдох механизмыг үл ойшоон,  Хятадын талтай ямар ч хэлбэрээр харилцаагүй байдалд Хятадын нутаг дэвсгэрт орсон  явдал нь хариуцлага алдсан бөгөөд ямар ч үр дагаврыг бодоогүй ажиллагаа юм. Энэ  нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдаж, "НҮБ-ын үндсэн  дүрэм"-ээс ноцтой зөрчсөн хэрэг, Энэтхэгийн тал энэхүү хэрэгт холбогдох  хариуцлага хүлээх ёстой гэв.

\ Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100