CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БРИКС-ийн орнууд 8 төрлийн агуулгаар нийтлэг ойлголтод хүрэв

08-03-2017 11:18

 Хятадын  худалдааны сайд Жүн Шань, 2-нд болсон БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны сайд нарын 7 дахь хурлын үр бүтээлийг танилцуулах үеэр, БРИКС-ийн орнуудын  үйлчилгээний худалдааны хамтын ажиллагааны зураг төлөвлөгөө, хөрөнгө оруулалтыг  хялбарчлах хамтын ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг технологийн хамтын  ажиллагааны бүдүүвч зэрэг 8 төрлийн агуулгаар БРИКС-ийн орнууд нийтлэг ойлголтод  хүрсэн гэж мэдэгджээ.


Энэ удаагийн хурал  нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа хоёрдох “алтан 10 жил”-д орсны дараа болж  буй эдийн засаг худалдааны сайд нарын анхны хурал юм. Мөн өдрийн хэвлэлийн бага  хурал дээр, Хятадын худалдааны сайд Жүн Шань: энэ удаагийн хурал баялаг үр дүнд  хүрч, орнууд

“ БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны сайд нарын 7 дахь  хурлын мэдэгдэл”-ийг баталж, худалдааны хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг  хялбарчлах хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг технологийн хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэх, олон талд худалдааны тогтолцоог дэмжих зэрэг талаар  нийтлэг ойлголтод хүрлээ. Үүнд, “БРИКС-ийн орнуудын хөрөнгө оруулалтыг  хялбарчлах хамтын ажиллагааны хөтөлбөр” нь дэлхийн хөрөнгө оруулалтыг хялбарчлах  салбарт нийтлэг ойлголтод хүрч буй анхны тусгай бичиг баримт болсон гэж  онцолжээ.


Үүнээс гадна, уг хурал нь олон талт худалдааны  тогтолцоог дэмжих, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх үйл ажиллагааны талаар  нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд ирэх онд Хятад улс, Хятадын олон улсын импорт  экспортын яармаг зохион явуулахыг сайшааж байгаагаа илэрхийлжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100