CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөр Монгол нэг бүс нэг зам дагуу орнуудад 30 тэрбум юанийн бараа импортолж экспортоллоо

08-02-2017 10:21

 Манжуур боомтын   8-р сарын 1-ний тоо баримтаар, 2017 оны эхний хагас жилд ӨМӨЗО-ны аж ахуйн   нэгжүүд нэг бүс нэг зам дагуу орнуудад импортолж экспортолсон хэмжээ 31 тэрбум   830 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 40.3%-р нэмэгджээ.

2017 оны эхний хагас жилд Өвөр Монголын аж   ахуйн нэгжүүд нэг бүс нэг зам дагуу орнуудад 2871 төрлийн бараа бүтээгдэхүүн   импортолж экспортолсон бөгөөд холбогдох аж ахуйн нэгжийн олонх нь иргэдийн   эрхэлсэн аж ахуйн нэгж байлаа.

Худалдааны түншийн хувьд Азийн нэг бүс нэг   зам дагуу улс орон бүс нутагт импортолж экспортолсон хэмжээ эхний байранд орж   байна. Үүнд Монгол Орос хоёр орон нь худалдааны гол түнш байж, нэг бүс нэг зам   дагуу Африкийн орон бүс нутгууд багтжээ.

Эдгээр худалдааны 50% нь хилийн жижиг   худалдаа байж, бусад нь татварын хөнгөлөлттэй агуулах, аялал жуулчлалын бараа   таваар, түүхийн эд импортлох зэрэг байна.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100