CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын Батлан хамгаалах яам хүлээн авалт зохиожээ

08-01-2017 11:16

БНХАУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 31-нд Ардын их хурлын ордонд  томоохон хүлээн авалт зохиож, Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 90  жилийн ойг тэмдэглэсэн бол ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга,  Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин болон Ли Кэчян, Жан  Дэжян, Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн  удирдагчид хүлээн авалтад оролцов.
Хүлээн авалтын эхэнд Цэргийн Төв зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн  гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Ваньнянь тэмдэглэхдээ, ХКН-ын байгуулж  удирдсан ардын арми нь Хятад улсын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн  үйлсэд уйгагүй хүчин зүтгэл гаргасан. 90 жилийн турш ардын арми нь энх тайван,  шударга үнэний төлөө хэлбэрэлтгүй тэмцэх байр сууриа ерөөс өөрчлөөгүй. Ардын  чөлөөлөх арми болон Зэвсэгт цагдаагийн анги нь нөхөр Ши Жиньпингээр төв болгосон  ХКН-ын төв хорооны тойронд нэгдэж, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопингийн  онол, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, Шинжлэх ухаанч хөгжлийн онолоор  удирдуулан, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн чухал үг ярианы зориг  санаа болон засаглалын тухай шинэ үзэл баримтлал, шинэ санаа, шинэ стратегийг  хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, нам болон ад түмнээс олгосон ариун дархан үүрэг  хариуцлагаа цаг ямагт ухамсарлаж, шилдэг амжилт бүтэмжээр намын 19-р бага хурлыг  угтан авах хэрэгтэй гэжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100